Коллекц: Bodyshapers, Bodysuits & Bra Shaper загварууд үзэх

Bodyshaper нь зориулалтаасаа хамаараад таны бэлхүүсийг нарийсгах, өгзөг өргөх, өгзөг ташаа том харагдуулах, биеийн илүү хэсгүүдийн өөг дарж ерөнхий S галбирыг урлах үйлчилгээтэй байдаг. Мөн хагалгааны дараа зүүх зориулалттай бүтэн биеийн загварууд байдаг. Bodyshaper нь арай зөөлөн суналттай тул корсет зүүхээс төвөгшөөдөг хүмүүст, мөн өөрийн биеийн онцлогт тохируулан бүтэн биеийн галбираа урлах хүмүүст тохиромжтой.

Stage 1 загварууд даралт зөөлөн ба ерөнхий өө но-той хэсгийг жигд харагдуулах зориулалттай байдаг. Энэ загварыг дөнгөж хагалгааны дараа хэрэглэх мөн боломжтой.

Stage 2 болон Stage 3 загварууд даралт илүү сайн тайл гаргаж, өгзөгийг өргөж өгнө. Явцдаа биений галбирыг жигд галбиржуулах үйлчилгээтэй байдаг. Энгийн үед өдөр тутамдаа байнга зүүж галбир засах, мөн хагалгааны эдгэрэлтийн дараагийн шатанд зүүж хэрэглэх боломжтой.

/Анхаарах: Хэрэв та бэлхүүс тайл-аа сайн гаргах, эрчимтэй галбиржин турах зорилготой бол бэлхүүсний Heavy Duty корсетууд илүү тохиромжтой/ 

Bodyshaper  хувцасны дотуур өмссөн биед эвтэйхэн тухтай. Яагаад?

  • Амьсгалдаг материалтай
  • Арьсанд зөөлөн, биед тухтай мэдрэмж
  • Уян суналттай материал

    Та өөрийн биеийн онцлогт тохируулан дараах төрлүүдээс сонгоорой

    • Хэрвээ та биеийн ерөнхий өө но-г дарж бүтэн биеийн хэлбэрийг засаж харагдуулах, хагалгаанд орсны дараа хэрэглэх заалттай бол бүтэн биеийн Bodyshaper тохиромжтой
    • Хөх өргөж, ар нурууны мах далдлах bra shaper 
    • Бүтэн биеийн болон хагас bodyshaper
    • Ташааны нэмэлт оруулгатай shaper
    • Өгзөгний нэмэлт оруулгатай shaper
    • Давсаг, хэвлий, бэлхүүс хэсэг дарах хагас загвар
    • Ташааны тэлэлтээс сэргийлэх турсик

    Европ стандарт хангасан, эрүүл мэндийн сертификаттай