Корсет зөв өмсөж, тайлах заавар

Корсетыг хэрхэн зөв өмсөх вэ? Хэрхэн буцааж зөв тайлах вэ?

1. Корсетны ар талын уяа зөв зангилагдсан эсэхийг шалгах. Уяаны үзүүр доороо эсвэл дээд хэсэгт гарч ирсэн байдлаар зангилагдсан байвал буруу байна гэж үзнэ. Корсетны арын уяаны үзүүр нь арын тайл хэсгийн харгалзаа голоосоо татагдах байдлаар зангилагдсан байх ёстой. Зөв зангидах аргыг заавар, зөвлөгөө хэсгээс авна уу.

2. Товчнуудыг бүгдийг нь тайлж, арын уяаг сайн суллаж өгнө. Тайл, цээж хэсэгтээ корсетоо бариад урд товчнуудыг дээрээс доошоо чиглэлээр нэг нэгээр нь дарж, хамгийн сүүлд ар талын уяаг тайлны харгалзаа гол хэсгээс аажим татаж чангалж өгнө.

3. Корсет тайлахдаа эхлээд ар талын уяаг хангалттай сайн суллаж өгсний дараа урд товчнуудыг зөөлөн нэг нэгээр нь тайлна. 

Та доорх холбоосоор бичлэг үзэж заавартай танилцана уу.

Youtube бичлэг үзэх: 👉 https://www.youtube.com/watch?v=vAmlaC1a3y4&t=233s

 

Mesh Corset Top өмсөх заавар:

1. Корсетыг үдэхдээ дээрээс доош чиглэлд гутлын үдээс үдэж байгаа юм шиг үдэж эхэлнэ.
2. Корсетны нарийн тайл хэсгийн харгалзаа урт оосор шиг гогцоо үүсгэнэ
3. Үүний дараа үргэлжлүүлэн үдэх ба төгсгөлд ирээд багахан зангидаж өгнө (дараа нь буцаан тайлахад амар байдлаар зангидах)

Ингээд корсетны уяа бэлэн боллоо...

Корсетоо өмсөхдөө арын уяаг тултал нь суллаж өгөөд толгойн дээрээс углаж өмсөнө. Хэрэв орохгүй бол бол доод үзүүрийг зангилаасыг тайлж, илүү их суллаж байгаад өмсөөрэй. Арын уяатай хэсгийг урдаа гаргаж байгаад углаад өмсөхөд хялбар байдаг. Корсетоо углаж зүүсний дараа доод үзүүрийн үдээсийг зангидна. Уяатай хэсгийг хойд ар нуруу руу гаргаад голын нарийн тайл хэсгийн харгалзаа гогцооноос аажмаар зөөлөн татаж чангалж зангидна. Дэлгэрэнгүй үзэх бол доорх холбоос дээр дарж бичлэг үзнэ үү.