Корсет хэрхэн арчилж цэвэрлэх вэ?

Корсет цэвэрлэх заавар:

  • Бүлээн усанд зөөлөн чанарын угаалгын нунтаг уусгаад корсетоо гараар зөөлөн илж үрж угаана. /Угаалгын бодисын орон савангаар зөөлөн савандаж угааж болно/
  • Цэвэр бүлээн усанд корсетоо булхаж зайлаад угаалгын шингэн, савангийн үлдэгдлийг бүрэн арилгана 
  • Корсетоо зөөлөн сэгсрээд голоор нь өлгүүрт өлгөөд хатаагуур дээр, эсвэл сандлын нуруу хэсэгт тохож хатаана. Корсетыг угаасны дараа мушгиж болохгүй.

Бичлэг үзэх: https://youtu.be/KEGQPzDEEu4?si=aSEoJFXy_oPERFZ7

Корсетонд шингэсэн үнэрийг арилгах заавар:

  • Корсетоо дотор тал хэсгээр нь дэлгээд хэсэг хугацаанд байлгах
  • Корсетоо дотор тал хэсгээр нь дэлгээд нунтаг тальк цацаж, хэсэг хугацааны дараа талькийг унагаах
  • Корсетоо дотор тал хэсгээр нь дэлгээд зайнаас шингэлсэн архи (1/2 архи + 1/2 ус) шүршигч сав ашиглан цацах. Ойроос цацах нь толбо үүсгэж болох тул зайнаас нарийн шүршигч хошуутай цацлагын хошуу ашиглан цацахыг зөвлөж байна. 

Толбо хэрхэн арилгах вэ?

  • Багахан хэмжээний хөнгөн толбыг цэвэр цөөлөн алчуурт ус шингээгээд зөөлөн дарж арчина
  • Хүнд хэмжээний толбо бол тухайн толбо үүссэн хэсгийг норгоод, зөөлөн угаалгын бодис багахан шингээж илнэ. Хэсэгхэн хугацааны дараа тэр хэсгийг усаар зайлж угаалгын бодисыг бүрэн арилгаад хуурай алчуураар дарж хатаана 

Анхаарах:

  • Корсетыг хэзээ ч угаалгын машинд угааж болохгүй.
  • Цайруулах болон хүчтэй угаалгын бодис хэрэглэхгүй
  • Хувцас хатаагуурт хатаахгүй
  • Индүүдэхгүй

Индүүдэх: Зөвхөн гоёлын корсетны хувьд шаардлагатай бол дотор талаас нь нимгэн даавуу тавьж байгаад багахан хэмт индүүдэж болно. Мөн цээж дарсан пластик нуман оруулгатай зарим төрлийн корсетны нумыг тэгшлэх шаардлагатай бол дотор талаас нь даавуу давхарлаж тавьж байгаад зөөлөн хэмд нуман оруулга дагуу хөнгөхөн индүүдэж болно.