Корсетны уяаг хувцасны дотор өмсөх бол хэрхэн зангидах вэ?

Корсетны үдээс хувцасны дотроос томбойж гараад байна уу?
Хувцасны ГАДУУР гоёлын зорилгоор өмсөх үед өөрийн загвар стильдээ тохируулан өргөн нарийн, өнгө янз бүр үдээс ашиглаж болно.

Харин хувцасны ДОТУУР өмсөх бол нарийн туузан үдээс ашиглавал товойж гардаггүй.

За тийм уяа хайж явах зав алгаа гэвэл "V Lacing" аргаар уях нь маш цэвэрхэн, хувцасны гаднаас корсет өмссөн нь мэдэгддэггүй.

"V Lacing" аргаар яаж уях зааварыг доорх бичлэгээс үзнэ үү.  https://www.youtube.com/watch?v=q9Zrsp82KKc