Хэрхэн өөртөө тохирсон галбиржуулагч сонгох вэ?
Корсет сонгох уу? Корсет бол ардаа үдээстэй загвар уу? Эсвэл дэгээтэй, цахилгаантай загвар уу? Ямар материалтай корсет сонгох уу? Полестир, спандекс, даавуу, эсвэл латекс корсет аль нь үр дүнтэй вэ? Эсвэл корсет биш Bodyshaper ч зүгээр юм уу? гээд сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байна уу? Тэгвэл танд өөртөө тохирсон галбиржуулагч сонгоход туслах дараах зөвлөмжид анхаарал хандуулаарай.
Хүн бүрийн биеийн онцлог, биеийн хэлбэр өөр байдаг. Та толинд хараад өөрийн биеийн аль хэсгийг илүү сайхан болгомоор байна анзаарч хараарай. Далны мах далдалмаар байна уу? Бэлхүүс тайл хэсгээ илүү нарийхан болгомоор байна уу? Тааз өгзөг хэсэг үү? Давсаг хэвлий? Эвсэл бүтэн биеийг галбиржуулах уу?
Хэрвээ таны дал, нурууны мах булцайж гардаг бол нуруутай корсет, эсвэл дал нуруу дарсан bodyshaper-үүдийг санал болгож байна. Эдгээр нь булцайсан хэсгийг дарж жигд харагдуулах ба цаг хугацааны явцад галбиржуулах, тураах үйлчилгээтэй байдаг. Мөн ар дал нурууны махнаас болоод левчик зүүхээр голоор хуваагдах, үүнээс үүдэлтэй биед тухгүй мэдрэмж төрдөг бол Bra Shaper буюу өргөн артай левчикийг санал болгож байна. Ардаа 6 эгнээ дэгээтэй, 12.5 см өргөн тул нурууны мах дарах, хуваалт үүсгэхгүй биед маш тухтай ба хөхийг өргөж, хэлбэрийг засаж харагдуулдаг.
- Нуруутай, бэлхүүсний галбиржуулах, тураах корсет үзэх бол энд дарна уу.
- Нуруу дарсан бэлхүүсний корсеттой галбиржуулах бүтэн биеийн Bodyshaper үзэх бол энд дарна уу.
- Нуруу дарсан бэлхүүсний корсетон оруулгатай галбиржуулах бүтэн биеийн Bodyshaper үзэх бол энд дарна уу.
- Өргөн артай, Bra Shaper левчик үзэх бол энд дарна уу.
Левчик зүүхээс төвөгшөөдөг бол бидний мэдэх алдарт Опра Винфрита -гийн таашаалд нийцсэн энэхүү өргөн артай, хөхний хэлбэр засаж галбирлаг харагдуулах Bra Shaper-ийг туршаад үзээрэй. Хөхний хэмжээнээс хамаараад нэмэлт порлонтой, порлонгүй хоёр төрөл байдаг. Хөх жижиг талдаа бол гол хэсэг болон доороос өргөх порлонтой. Харин хөхний хэмжээ том бол нэмэлт порлонгүй, зөвхөн хэлбэрийг маш гоё засаж харагдуулна. Элдэв нухах төмөр, пластик оруулгууд байхгүй хэрнээ хэлбэр гайхалтай засаж өргөж өгдөг Bra Shaper бол гайхалтай. Өргөн артай тул мах хуваахгүй, биед эвтэйхэн, хувцас өмсөхөд маш цэгцтэй харагдуулдаг.
- Өргөн артай, галбиржуулах левчик үзэх бол энд дарна уу.
Хэрвээ та бэлхүүс тайл хэсгээрээ турах галбиржих, тайл гаргах хүсэлтэй байгаа бол бүсэлхийний корсет хамгийн үр дүнтэй. Тэр дундаас зөвхөн Heavy duty буюу даралт галбиржуулалт сайтай загварыг сонгоорой. Хэрэв корсетыг бодвол арай зөөлөн төрлийн бас бүтэн биеийн өө но-той хэсгийг жигд дарах шаардлагатай бол Stage 2, 3 төрлийн галбиржуулах Bodyshaper-ыг сонгоорой. Stage 1 буюу суналттай зөөлөн төрлийн загвар нь биеийн ерөнхий өө но-той хэсгийг дарах, жигд харагдуулахад тусалдаг бол Stage 2, 3 төрлийн загварууд даралт арай илүү тайл гаргах, галбиржуулахад тусалдаг. Гэхдээ ямар ч үед тайл гаргаж, галбиржин турах зорилготой хол Heavy Duty корсет хамгийн үр дүнтэй сонголт шүү.
Хэрвээ та дасгал сургуулилт хийх (Жишээ нь fitness, spinning- ээр хичээллэх), хөлөрч турах бол латекс корсет тохиромжтой. Латекс корсет нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн температурыг эрчимтэй нэмэгдүүлэх замраар хөлөргөж тураадаг. Гадна тул 100 хувь байгалийн латекс, дотор тал 98 хувь хөвөн даавуун тул биед эвтэйхэн, маш сайн хөлөргөж, мөн хөлсийг сайн шингээж өгдөг. Латекс корсет бэлхүүс хэвлийн хэсгийг жигд тураах үйлчилгээтэй. Латекс корсет хамгийн ихдээ өдөрт 8 цаг зүүж болдог (шөнө унтахдаа зүүхгүй). Хэрэв та бэлхүүс, тайл аа хүссэн хэмжээндээ урлах хүсэлтэй байгаа бол даралт сайтай латекс корсетыг сонгоорой. Харин корсет зүүхээс төвөгшөөдөг бол эхний удаад даралт дунд, материал арай зөөлөн нимгэн загварыг сонирхоод үзээрэй.
- Латекс корсетны каталог үзэх бол энд дарна уу.
Хэрвээ таны бөөр нуруу эмзэг бол латекс корсет хараахан тохиромжгүй ба зөвхөн хөлөргөхгүй даавуун төрлийн корсетууд тохиромжтой. Мөн дөнгөж төрсөн эмэгтэйд латекс корсет зөвлөдөггүй. Даавуун, полестор, спандекс хосолсон материалтай галбиржуулагч корсетууд нь бөөр нуруунд ээлтэй, дулаахан байхаас гадна цагийн хязгааргүй зүүх боломжтой байдаг (гэхдээ шөнө унтахдаа зүүхгүй) ба бөөр нуруу эмзэг, төрсний дараа, хагалгааны дараа болон бусад бөөр нурууны эмчилгээний заалттай хүмүүст тохиромжтой байдаг. Манай дээрх ардаа уяатай даруулга сайтай (Heavy Duty) корсетууд болон тайл гаргах онцгой хийцтэй Колумб корсетууд (3 эгнээ дэгээтэй, гадуураа давхар цахилгаантай) даавуун, полестор, спандекс хосолсон Denim, Powernet материалтай байдаг. Эдгээр нь загварууд бэлхүүс хэвлийн хэсгийг галбиржуулан тураахаас гадна бэлхүүс тайлыг сийлсэн мэт гаргаж өгөхөд тусалдаг онцлогтой.
- Ардаа уяатай даруулга сайтай (Heavy Duty) корсетууд үзэх бол энд дарж Heavy Duty буюу даралт сайтай гэсэн загваруудыг сонгож үзнэ үү.
- Цахилгаантай, дэгээтэй бэлхүүсний корсет - COLOMBIA HEAVY DUTY үзэх бол энд дарна уу.
- Цахилгаантай, дэгээтэй, мөртэй бэлхүүсний корсет - COLOMBIA HEAVY DUTY үзэх бол энд дарна уу.
Хэр зэргийн даралттай корсет сонгох уу?
Та хэр хэмжээгээр их галбиржих хүсэлтэй байна, тэр хэмжээгээр их даралт сайтай галбиржуулах загвар сонгох нь тохиромжтой.
- Эрчимтэй галбиржин турах хүсэлтэй бол Heavy Duty (даралт сайтай) загваруудаас өөрийн хүсэл сонирхолд нийцсэн загвараа сонгоод аваарай. Heavy Duty загварууд өөрөөсөө суналт багатай байдаг тул та хамгийн ихдээ нэг размер жижиг размер сонгох боломжтой.
- Харин даралт дунд зэрэг гэсэн тайлбартай корсетууд түлхүү гоёлын зориулалтаар зүүх, зүүх явцдаа аажим галбиржин турах сонирхолтой хүмүүст тохиромжтой байдаг.
- Даралт зөөлөн, мөн материал нимгэн болоод ирвэл галбиржуулахгүй, зөвхөн гоёлын зорилгоор зүүхэд тохиромжтой.
Анхаарах: Хүмүүс давсаг хэвлий дарах корсет гэж маш их асууж орж ирдэг. Галбиржуулагч корсет нь өөрөө даралт ихтэй байдаг тул давсаг руу үсрээд хагас ордог. Корсет давсаг руу бүтэн орох нь суух, бие засахад хүндрэл үүсгэдэг тул эрүүл мэндийн хориглох заалттай байдаг. Өөрөөр хэлбэл та давсаг рүү бүтэн орж давсан корсет зүүж болохгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Үүний оронд давсаг хэвлий хэсэгтээ bodyshaper, турсик сонгоорой.
Та бүхэн каталог руу зочлоод загвараа сонгоод тухайн загварын дэлгэрэнгүй тайлбар хэсгийг үзээрэй.
Bodyshaper нь зориулалтаасаа хамаараад таны бэлхүүсийг нарийсгах, өгзөг өргөх, өгзөг ташаа том харагдуулах, биеийн илүү хэсгүүдийн өөг дарж ерөнхий S галбирыг урлах үйлчилгээтэй байдаг.
Хэрвээ та корсет зүүхээс төвөгшөөдөг, биеийн ерөнхий өө но-той хэсгээ жигд болгож галбирлаг харагдах хүсэлтэй бол зөөлөн төрлийн Stage 1 bodyshaper-ийг сонгоорой. Энгийн үед өдөр тутамдаа байнга зүүж болно. Мөн биеийн гоо сайхны хагалгааны дараа шууд өмсөж болно.
Бэлхүүс тайл гаргах, өгзөг өргөж, төгс алим хэлбэрт оруулах өдөр тутамдаа байнга зүүх зориулалтай ХАГАС Bodyshaper бол эмэгтэй хүний гоо сайхны хамгийн сайн туслах болдог.
Хэрвээ та бэлхүүс тайлаа илүү сайн гаргах, галбиржих зорилгоор хэрэглэх бол Stage 2, 3 төрлийн арай илүү даралттай корсеттой bodyshaper-ыг сонгоорой. Өдөр тутамдаа галбирлаг сайхан харагдах, галбиржих зорилгоор хэрэглэх зориулалттай. Мөн бүтэн биеийн гоо сайхны хагалгааны дараагийн 2-р шатанд хэрэглэх боломжтой.
Bodyshaper нь амьсгалдаг материалтай, арьсанд зөөлөн, биед тухтай мэдрэмж төрүүлэхүйц, уян суналттай материалтай, нано технологи дээр суурилсэн Powernet материалтай байдаг тул хувцасны дотуур өдөржин өмссөн ч биед эвтэйхэн, үр дүн сайтай байдаг. Та өөрийн биеийн онцлогт тохируулан олон төрлийн Bodyshaper- ээс энд дарж каталог руу зочлон сонгоорой.
Зөв размер сонгох нь өмсгөл биед эвтэйхэн байх, бас үйлчилгээ сайн үзүүлэхэд тусалдаг тул та сонгосон загварынхаа тайлбар хэсэг рүү орж размер хүснэгт, размер сонгох зөвлөмжийн дагуу биеийн хэмжээсээ хэмжиж зөв размераа сонгоорой.
- Бэлхүүс: Бэлхүүсний хамгийн нарийн тайл хэсгийн тойргийг хэмжинэ
- Цээж: Цээжний хамгийн өргөн хэсгийг тойрог хэмжээг хэмжиж гаргана
- Ташаа: Таазны хамгийн өргөн хэсгийн тойрог хэмжээг хэмжиж гаргана
- Өгзөг: Өгзөгний хамгийн өргөн хэсгийн тойрог хэмжээг хэмжиж гаргана
Анхаарах: даавуун эсвэл хулдаасан метр ашиглаж см-ээр хэмжиж гаргана.
Ямар хувцас өмсөхөөс хамаарч галбиржуулагч загвараа сонговол тохиромжтой байдаг. Зарим төрлийн бариу, нимгэн даашинзны дотор bodyshaper-үүд (энд дарж үзээрэй), мөн Seamless корсетууд (энд дарж үзээрэй) тохиромжтой байдаг бол хувцасны гадуур өмсөх нөхцөлд харагдац загварлаг гоёлын, нарийхан тайлтай харагдуулдаг корсетууд (энд дарж үзээрэй) тохиромжтой.Загварлаг харагдангаа давхар галбиржаад авна гэдэг үнэхээр гайхалтай биш гэж үү?